By P Web Design Company

Joomla Just for Sharing - Joomla Club Templates and Extensions
ЦЭРГИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

Эх орныхоо оюуны манаанд

Ээлж халаагүй зогсож байдаг

Эрхэм МАТЕМАТИКЧ эрчүүддээ

Эр цэргийн баярын мэнд хүргэе!


 
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ДОКТОРЫН ДАРААХ СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГИЙГ ЗАРЛАЖ БАЙНА

Залуу докторуудын судалгааны ажлыг дэмжих, үр дүнг инновацид шилжүүлэх, эрдэмтдийн залуу халааг бэлтгэх зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит докторын дараах судалгааны тэтгэлэг зарлаж байна.


Тэтгэлэг горилогч нь дэвшүүлж буй төслөө  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 222 тоот тушаалаар батлагдсан" Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох" журмын дагуу бичиж хүргүүлнэ. Төслийг 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17-00 цаг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яамны 501 тоот өрөөнд хүлээн авна.


Холбоо барих утас: 263181  

Боловсрол, шинжлэх ухааны яам

 
ИХ СЕМИНАР БОЛНО

Математикийн хүрээлэнгийн ээлжит их семинар 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 16:00 цагаас МУИС-ийн хичээлийн 3 дугаар байрны 217 тоот өрөөнд болно.

Илтгэгч:

Т.Баяртөгс

Сэдэв:

Хагас тодорхойлогдсон квази гүдгэр програмчлал

 
Монгол улсын их сургууль
© 2012 Их Сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар