By P Web Design Company

Joomla Just for Sharing - Joomla Club Templates and Extensions
Mongolian Mathematical Journal сэтгүүлийн 17 дахь дугаар хэвлэгдэн гарлаа


1. Сенегалын Дакар хотноо орших Cheikh Anta Diop их сургуулийн профессор Бабакар Ндиае, Диараф Сек, Paris- 8 гэдэг сонин нэртэй Францын их сургуулийн профессор Иван Лаваллие нарын “Solving worrying simplex’s instances in polynomial time

2. Профессор Р.Энхбат, доктор Б.Барсболд нарын “Derivative Variation Approach for Some Class of Optimal Control

3. Германы Гумбольдтын их сургуулийн профессор, манай хүрээлэнгийн эртний анд Гриеванк тэргүүтэй судлаачид ба Г.Баттөр нарын Experiments with Generalized Midpoint and Trapezoidal Rules on two Nonsmooth ODE’s

4. ШУТИС-ийн багш Т.Баяртөгс, профессор Р.Энхбат нарын On the Minimization of Product of Two Concave Functions

5. Өмнөд Африкийн Витвотерсранд их сургуулийн профессор, өвөр монгол эрдэмтэн Шенг Баугийн Constractions of stars in bipartite graphs

6. Т.Жанлав академичийн Z-folding and its applications

 

гэсэн зургаан өгүүлэлтэйгээр хэвлэгдэн гарлаа.

Дэлгэрэнгүй...
 
САР ШИНИЙН МЭНД

 

Мөхөлтгүй мандагч наран бурхнаа

Мөнхөд тойрон эргэх дэлхий гараг дээр

Ертөнцийн нэгэн шинэ он ирлээ.

Ураг төрлүүд уулзан золгох

Учралт андууд мэндлэн золгох

Ахмад настнаа хүндлэн золгох

Ачит багш нартаа мэхийн зогох

Ээж ааваа ачлан золгох

Элгэн саднаараа эвлэлдэн золгох

Эрхэм Монголын ёсон билээ.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлсэн биз ээ.

Эрхэм ТАНАА

Ирж буй морин жилдээ

Хүлэг морьдын хийморьтой

Хүний сайхан сэтгэлтэй

Эрдэм мэдлэгийг дээдлэн

Эв эеийг эрхэмлэн

Элгэээрээ энх амгалан

Төрлөөрөө түвшин амгалан байхын

Өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

 
ЯПОНЫ КУМАМОТО ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАНА УУ

Японы Кумамото их сургуулийн төгсөлтийн дараах сургуулиас бидэнд дараах мэдээлэл ирүүлсэн юм. Тус сургууль нь 2014 оны 10 дугаар сарын 1-ээс эхлэх магистр, докторын хөтөлбөрүүддээ өргөдөл авч эхэлсэн ажээ. Өргөдлийг 2014 оны 1-р сарын 20 хүртэл авах юм байна. Математик, хими, физик, биологи, өндөр технологи, компьютерийн ухаан зэрэг чиглэлүүдээр суралцах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй http://www.gsst.kumamoto-u.ac.jp/en/admissions/ хаягаар танилцана уу.

 

 
Монгол улсын их сургууль
© 2012 Их Сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар