By P Web Design Company

Joomla Just for Sharing - Joomla Club Templates and Extensions
ПРОФЕССОР РЭНЦЭНГИЙН ЭНХБАТ ЭРХҮҮГИЙН ИХ СУРГУУЛИЙН "ХҮНДЭТ ПРОФЕССОР" ЦОЛ ХҮРТЛЭЭ

Почетный профессор ИГУ


Сегодня Ученый совет Иркутского государственного университета принял решение присвоить звание «Почетный  профессор ИГУ» Рэнцэну Энхбату, директору Института математики Монгольского государственного университета,  профессору Школы экономики МонГУ, доктору физико-математических наук.

 

Дэлгэрэнгүй...
 
Математикийн хүрээлэн ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Соболевын нэрэмжит Математикийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Манай хүрээлэн  нь  эртний уламжлалт  харилцаатай ОХУ-ын ШУА-ийн  Сибирийн салбарын Соболевын нэрэмжит Математикийн хүрээлэнтэй харилцаагаа сэргээн хамтран ажиллахаар болж гэрээ байгууллаа. Энэ оны  9 дүгээр сарын 19–ний өдөр Соболевын нэрэмжит  Математикийн  хүрээлэнгийн  захирал  ОХУ-ын  ШУА-ийн  сурвалжлагч  гишүүн С. С. Гончаров, МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн захирал профессор Р.Энхбат нар харилцан  тохиролцож  гарын  үсэг  зурснаар  гэрээ  хүчин  төгөлдөр  болсон  билээ.

Дэлгэрэнгүй...
 

“Оновчлол, симуляци, оновчтой удирдлага”

олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Нартай, хуртай, налгар зуны дунд сарын эхний өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль болон Математикийн хүрээлэнгийн хамтран зохион байгуулсан “Оновчлол, симуляци, оновчтой удирдлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал дөрөв дэхь удаагаа амжилттай болж өнгөрлөө. Энэхүү хурал нь анх удаа 2002 онд, дараа нь 2007, 2010 онуудад Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байсан юм. 2010 оны хуралд гадаадын хорин хоёр орны нэг зуун хорь гаруй эрдэмтэд ирж оролцож байсан нь магадгүй Монголдоо толгой цохих тохиолдол болсон биз ээ. Дөрвөн удаагийн хурлын зохион байгуулах хорооны даргаар Математикийн хүрээлэнгийн захирал, Монгол улсын төрийн соёрхолт, шинжлэх ухааны доктор, профессор Рэнцэнгийн Энхбат ажиллажээ. Энэ эрхэм хүний Монголын математикийн хөгжилд оруулсэн хувь нэмэр их ээ.

Дэлгэрэнгүй...
 
Монгол улсын их сургууль
© 2012 Их Сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар