By P Web Design Company

Joomla Just for Sharing - Joomla Club Templates and Extensions

“Оновчлол, симуляци, оновчтой удирдлага”

олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Нартай, хуртай, налгар зуны дунд сарын эхний өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль болон Математикийн хүрээлэнгийн хамтран зохион байгуулсан “Оновчлол, симуляци, оновчтой удирдлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал дөрөв дэхь удаагаа амжилттай болж өнгөрлөө. Энэхүү хурал нь анх удаа 2002 онд, дараа нь 2007, 2010 онуудад Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байсан юм. 2010 оны хуралд гадаадын хорин хоёр орны нэг зуун хорь гаруй эрдэмтэд ирж оролцож байсан нь магадгүй Монголдоо толгой цохих тохиолдол болсон биз ээ. Дөрвөн удаагийн хурлын зохион байгуулах хорооны даргаар Математикийн хүрээлэнгийн захирал, Монгол улсын төрийн соёрхолт, шинжлэх ухааны доктор, профессор Рэнцэнгийн Энхбат ажиллажээ. Энэ эрхэм хүний Монголын математикийн хөгжилд оруулсэн хувь нэмэр их ээ.

Дэлгэрэнгүй...
 

ЦӨМИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ИНСТИТУТЫН ЭРДЭМТЭН ИЛТГЭЛ ТАВИНА

Математикийн хүрээлэнгийн ээлжит их семинар 6 дугаар сарын 5-ны өдрийн 16:00 цагаас МУИС-ийн хичээлийн 3 дугаар байрны 217 тоот өрөөнд болно. Энэ удаа ОХУ-ын Москва мужийн Дубна хот дахь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтын Мэдээллийн технологийн Лабораторийн Тооцон бодох физикийн хэлтсийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Гусев Александр Александрович зочлон ирж

Adiabatic description of the low-dimensional quantum models with axial symmetric confinement potentials

сэдвээр илтгэл тавих юм. Дуулсныг хураавал эрдэм гэдэг. 18 гишүүн оронтой, чухам нөгөө Томсон ройтерсын индекстэй, өндөр импакт фактортай сэтгүүлүүдэд жилдээ 1500 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлдэг, 1200 орчим эрдэм шинжилгээний ажилтантай, 260 шинжлэх ухааны доктор, 630 доктор ажилладаг том айлын гал тогоонд чухам ямар судалгаа хийгдэж байдаг нь сонирхолтой биз ээ. Та семинартаа цаг зав гарган заавал хүрэлцэн ирээрэй.

 

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛНО

Математикийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн хурал 06 дугаар сарын 04-ний өдөр 14:30 цагаас МУИС-ийн хичээлийн 3 дугаар байрны 217 тоот өрөөнд болно. Хэлэлцэх асуудлууд:

  1. 2012 оны эрдэм шинжилгээний ажилтны аттестатчилал, мэргэжлийн хяналтын шалгалт, БШУ-ы яамны хэлэлцүүлэг, МУ-ын засгийн газрын комиссын шалгалтын дүн

  2. Математикийн хүрээлэнгийн хүндэт доктор цол олгох тухай

  3. Аттестатчилалд ороогүй эрдэм шинжилгээний ажилтнуудын асуудал

 
Монгол улсын их сургууль
© 2012 Их Сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар