By P Web Design Company

Joomla Just for Sharing - Joomla Club Templates and Extensions

Математикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Батболд “Эврика-2013” бага хурлын байгалийн ухааны салбарын залуу багш ангиллын тэргүүн байрын шагнал хүртлээ.

Монголын залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эврика-2013” залуу багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал 20 дах жилдээ “Шинжлэх ухаанаа аваръя, Судалж оролцъё” уриатайгаар амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилээс эхлэн энэхүү хурлыг УИХ-ын даргын ивээл дор албан ёсоор зохион байгуулж байх юм.

Дэлгэрэнгүй...
 

"MONGOLIAN MATHEMATICAL JOURNAL" сэтгүүл хэвлэгдлээ

 

"Mongolian mathematical journal" сэтгүүлийн 2012 Vol.16 дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ сэтгүүлд Л. Хадхүү, Д. Цэдэнбаяр, Д. Баянжаргал, В. Адъяасүрэн, У. Батзориг, Р. Энхбат, Б. Санчир, Л. Оюунцэцэг нарын өгүүллүүд хэвлэгдсэн. Та дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

 

 

 

Томскийн Үндэсний Судалгааны Их Сургуулийн эрдэмтэд зочлон ирэх гэж байна.

ОХУ-ын Томскийн Үндэсний Судалгааны Их Сургуулийн профессорууд болох Бубенчиков Алексей Михайлович, Щербаков Николай Романович, Цыренова Валентина Бабасановна нар манай хүрээлэн дээр зочлон ирж илтгэл тавьж хэлэлцүүлэх гэж байна. Щербаков профессор нь Томскийн ИС-ийн Механик-Математикийн факультетийн геометрийн тэнхмийн эрхлэгч, Бубенчиков профессор нь Онолын механикийн тэнхмийн эрхлэгч юм. Щербаков профессор 1999-2004 онуудад факультетынхаа декан байжээ.

Семинар 2013 оны 04 дүгээр сарын 24-ний Лхагва гарагийн 15 цагаас МУИС-ийн хичээлийн 3 дугаар байрны 217 тоот өрөөнд болно.

Таныг хүрэлцэн ирнэ гэдэгт итгэлтэй байна.

 

 
Монгол улсын их сургууль
© 2012 Их Сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар