By P Web Design Company

Joomla Just for Sharing - Joomla Club Templates and Extensions

Их семинарт япон профессор илтгэл тавилаа

2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Математикийн хүрээлэнгийн ээлжит их семинар болж өнгөрлөө. Энэ удаа Япон улсын Кумамото Их сургуурийн Шинжлэх ухааны сургуулийн профессор ноён Кимура Хиронобу “Introduction to the hypergeometric functions on the Grassmannian manifold” сэдвээр илтгэл тавьж манай судлаачидтай санал солилцсон юм.

Дэлгэрэнгүй...
 


“Математик Компьютерийн Ухаан – 2013″  эрдэм шинжилгээний хурал боллоо

МУИС-ийн Математик Компьютерийн Сургууль, Математикийн хүрээлэн, ШУТИС-ийн Математикийн Сургууль, МУБИС-ийн Математик Статистикийн Сургууль, Монголын Математикчдын Нийгэмлэг хамтран жил бүр зохион байгуулдаг Математик Компьютерийн Ухаан – 2013 эрдэм шинжилгээний хурал 2013 оны 3-р сарын 22-нд МУИС-д явагдлаа.

 

Дэлгэрэнгүй...
 

 

Erdos100 олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

20 дугаар зууны нэрт математикчдын нэг Пол Эрдешийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал Унгар улсын Будапешт хотноо  2013 оны 7-р сарын 1-5 өдрүүдэд болох гэж байна. Уг хурлыг Унгарын ШУА, Алфред Ренегийн нэрэмжит Унгарын Математикийн хүрээлэн, Етвос Лоранд Их сургууль, Янош Больягийн нэрэмжит Унгарын математикийн нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.renyi.hu/conferences/erdos100/ хуудаснаас авна уу.

 

 
Монгол улсын их сургууль
© 2012 Их Сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар