By P Web Design Company

Joomla Just for Sharing - Joomla Club Templates and Extensions
МАТЕМАТИКИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЕ ҮЕИЙНХНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО

Математикийн хүрээлэн нь тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн 1973 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 175 тоот тогтоолоор ШУА-ийн дэргэд байгуулагдан 1974 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 1997 онд Засгийн газрын 31 дүгээр тогтоолоор МУИС-ийн харъяанд шилжин ирсэн төрийн өмчит, эрдэм шинжилгээний байгууллага юм. Энэ онд тус хүрээлэнгийн 40 жилийн ой тохиож байгаа билээ. Хүрээлэнгийн ойг 4 дүгээр сарын 30-ны өдөр тэмдэглэхээр товлоод байна. Ой угтсан ажлын хүрээнд тус хүрээлэнтэй ажил амьдралаа холбож явсан үе үеийнхний уулзалтыг зохион байгуулсан билээ.

Дэлгэрэнгүй...
 
МАТЕМАТИКИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ИХ СЕМИНАР БОЛЛОО

Математикийн хүрээлэнгийн ээлжит их семинар 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр МУИС-ийн хичээлийн 3 дугаар байрны 201 тоот өрөөнд 16:00 цагаас боллоо. Энэ удаа проф. Р.Энхбатын докторант Т.Баяртөгс “Хагас тодорхойлогдсон квазигүдгэр програмчлал” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Семинарт Математикийн хүрээлэнгийн захирал, профессор Р.Энхбат, академич Т.Жанлав, ШУ-ы доктор Д.Цэдэнбаяр, профессор Ү.Бадам, доктор Ц.Цоодол, доктор С.Батбилэг, доктор Н.Пүрэвцогт, Ж.Сонинбаяр, доктор До.Нямсүрэн, Т.Гэрэлтуяа, В.Өлзийбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ, доктор Ж.Даваадулам, Ч.Баттүвшин нар оролцов. Хэлэлцүүлэг шинжлэх ухааны зохих түвшинд ажил хэрэгч, найрсаг сайхан уур амьсгалд болж өнгөрлөө. Энэ удаагийн семинарт Р.Энхбат, Ү.Бадам, Д.Цоодол, С.Батбилэг зэрэг оновчтой удирдлагын онолын голлох эрдэмтэд нэг дор цугласнаараа онцлогтой байв.

 
ПРОФЕССОР В.И.ГУРМАН, А.С.БУЛДАЕВ НАР ЛЕКЦ УНШЛАА

Математикийн хүрээлэнгийн ээлжит их семинар 3 дугаар сарын 20-ны өдрийн 16:00 цагаас МУИС-ийн хичээлийн 3-р байрны 217 тоот өрөөнд боллоо. Энэхүү семинарт амласан ёсоор оновчтой удирдлагын онолын дэлхийд нэртэй эрдэмтэн Гурман Владимир Иосифович, монголын математикчдын эртний анд Оросын Холбооны Буриад улсын нэрт математикч Булдаев Александр Сергеевич нар хүрэлцэн ирж лекц уншлаа. Энэ хоёр профессор ШУТИС-ийн захирал проф. Б.Очирбатын урилгаар Монголд ирсэн улс гэнэ. МУИС-ийн багш, судлаач, оюутнуудад дэлхийд нэртэй эрдэмтдийн амьд халуун яриаг сонсох боломж олгосон Очирбат багшдаа Математикийн хүрээлэнгийн хамт олны өмнөөс талархаж буйгаа илэрхийлье.

Дэлгэрэнгүй...
 
Монгол улсын их сургууль
© 2012 Их Сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар