By P Web Design Company

Joomla Just for Sharing - Joomla Club Templates and Extensions
ПРОФЕССОР В.И.ГУРМАН, А.С.БУЛДАЕВ НАР ЛЕКЦ УНШЛАА

Математикийн хүрээлэнгийн ээлжит их семинар 3 дугаар сарын 20-ны өдрийн 16:00 цагаас МУИС-ийн хичээлийн 3-р байрны 217 тоот өрөөнд боллоо. Энэхүү семинарт амласан ёсоор оновчтой удирдлагын онолын дэлхийд нэртэй эрдэмтэн Гурман Владимир Иосифович, монголын математикчдын эртний анд Оросын Холбооны Буриад улсын нэрт математикч Булдаев Александр Сергеевич нар хүрэлцэн ирж лекц уншлаа. Энэ хоёр профессор ШУТИС-ийн захирал проф. Б.Очирбатын урилгаар Монголд ирсэн улс гэнэ. МУИС-ийн багш, судлаач, оюутнуудад дэлхийд нэртэй эрдэмтдийн амьд халуун яриаг сонсох боломж олгосон Очирбат багшдаа Математикийн хүрээлэнгийн хамт олны өмнөөс талархаж буйгаа илэрхийлье.

Дэлгэрэнгүй...
 
ИХ СЕМИНАР БОЛНО

Математикийн хүрээлэнгийн ээлжит их семинар 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагаас МУИС-ийн хичээлийн 3 дугаар байрны 217 тоот өрөөнд болно.

 

Илтгэгч:

Т.Баяртөгс

Сэдэв:

Хагас тодорхойлогдсон квази гүдгэр програмчлал

 
ОНОВЧТОЙ УДИРДЛАГЫН ОНОЛЫН НЭРТ ЭРДЭМТЭД ЛЕКЦ УНШИНА

Аливаа салбарт сонгодогуудын тоонд орно гэдэг хэн хүнд тохиох хувь тавилан биш билээ. Нэгэнт сонгодог болсон онолыг эх суурийг нь тавилцаж боловсруулалцсан хүнийх нь амнаас сонсоно гэдэг бас л ховорхон тохиох завшаан. Ийм нэгэн завшаан бидэнд тохиож байна. Оновчтой удирдлагын онолын сонгодог үр дүнгүүдийн нэг Кротовын хүрэлцээтэй нөхцлийн тухай энэхүү нөхцөл болоод онолыг хамтдаа боловсруулж асан оновчтой удирдлагын онолын дэлхийд нэртэй эрдэмтэн Гурман Владимир Иосифович өөрийн биеэр лекц унших гэж байна. Түүнчлэн монголын математикчдын эртний танил Оросын Холбооны Буриад улсын нэрт математикч Булдаев Александр Сергеевич мөн хүрэлцэн ирж лекц уншина. Лекц

3 дугаар сарын 20-ны өдрийн 16:00 цагаас

МУИС-ийн хичээлийн 3-р байрны 217 тоот өрөөнд болно.

Илтгэгчид: Гурман В.И., Булдаев А.С.

Дэлгэрэнгүй...
 
Монгол улсын их сургууль
© 2012 Их Сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар