By P Web Design Company

Joomla Just for Sharing - Joomla Club Templates and Extensions

Өнөөгийн байдал

Одоогийн байдлаар Математикийн хүрээлэнд Т.Жанлав, С.Төмөрбат нарын 2 академич, Р.Энхбат, Д.Цэдэнбаяр нарын 2 шинжлэх ухааны доктор, 19 доктор (Ph.D), 1 магистр цолтон ажиллаж байна. Математикийн хүрээлэн нь онолын болон хэрэглээний математикийн чиглэлээр ШУТСангийн санхүүжиллтэй

  • Шугаман бус бодлогын тоон ба чанарын судалгаа
  • Функционал анализ ба түүний хэрэглээ

сэдэвт ажлууд хэрэгжүүлж байна. Түүнчлэн Тагнуулын төв газар, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгуулагуудтай хамтран ажиллаж байна. Орон даяар их дээд сургуулиудад элсэгчдэд зориулсан иж бүрэн онлайн сургалтыг зохион байгуулах бэлтгэл ажил амжилттай явагдаж байна.

 

Монгол улсын их сургууль
© 2012 Их Сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар