By P Web Design Company

Joomla Just for Sharing - Joomla Club Templates and Extensions

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

  • Математикийн хүрээлэн нь ОХУ-ын Москва мужийн Дубна хот дахь Цөмийн шинжилгээний олон улсын институттэй олон жилийн уламжлалт хамтын ажиллагаатай билээ.
  • ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Системийн динамик, удирдлагын онолын хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ хүрээлэнгийн эрдэмтэд манай хүрээлэн дээр удаа дараа уригдан ирж лекц уншиж байсан билээ.
  • БНСУ-ын Инже их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ сургуульд Математикийн хүрээлэнгийн захирал Р.Энхбат зөвлөх профессороор ажилладаг юм.
  • Франц улсын Версалийн Их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулагдсан.
  • Герман улсын Гумбольдтын Их сургуулийн Математикийн хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулагдах шатандаа явж байна. Энэ хүрээлэнгийн захирал профессор Андреас Грейванк манай хүрээлэн дээр зочлон ирж үйл ажиллагаатай танилцан лекц уншсан юм.
  • Япон улсын Кумамото Их сургуулийн Байгалийн ухааны сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулагдах шатандаа явж байна. Кумамото Их сургуулийн профессор Кимура Хиронобу саяхан манай хүрээлэн дээр зочилж лекц уншсан билээ.
  • ОХУ-ын Эрхүү хотын Эрхүүгийн Их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулахаар яригдаж байна. Саяхан уг сургуулийн төлөөлөгчид зочилж ирээд буцсан билээ.
  • ОХУ-ын Томскийн Үндэсний Их Сургуулийн Механик, Математикийн факультеттай хамтран ажиллахаар хэлэлцээр хийж байна.
  • ОХУ-ын Буриадын Их сургууль, Казахстаны ШУА-ийн Математикийн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Соболевын нэрэмжит Математикийн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Стекловын нэрэмжит Математикийн хүрээлэн, Колумбийн үндэсний Их сургууль зэрэг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг судалж байна.
Монгол улсын их сургууль
© 2012 Их Сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар