By P Web Design Company

Joomla Just for Sharing - Joomla Club Templates and Extensions

Төсөлт, сэдэвт ажлын нэр: Санамсаргүй процессын статистикийн зарим асуудлын судалгаа, түүний санхүүгийн математик ба актуар математик дахь хэрэглээ

Удирдагч: доктор /Ph.D./ О.Цэрэнбат

Хугацаа: 2012-2014

Санхүүжилт: ШУТС-ийн баталсан санхүүжилт /3жилд/

27000 000 /хорин долоон сая төгрөг/

2012 онд авсан санхүүжилт

8 981 500 төгрөг

Зорилго: Санамсаргүй процессын статистик тухайлбал, санамсаргүй процессийн параметрийн ба параметрийн биш үнэлэлт ба шинжүүр, санамсаргүй процессын спектрын судалгаа, түүний санамсаргүй талбар дахь хэрэглээ, нийтийн үйлчилгээний системийн зарим параметрийн статистик үнэлэлт, асимптот чанарыг тогтоох онолын судалгаа хийхийн гадна гарсан үр дүнг актуар математик, санхүүгийн математик, амьдрах хугацааны тархалтын үнэлэлтэд хэрэглэсэн хавсарга судалгааны ажлыг явуулна. Энэ судалгааны ажил нь онолын шинэ үр дүн болохын хувьд  шинжлэх ухааны ач холбогдолтой бөгөөд гарсан үр дүнг үнэт цаасны арилжаа, даатгалын системийн зохимжтой хувилбарыг боловсруулахад хэрэглэх практик ач холбогдолтой.

Явцын дүн: Эрдэм шинжилгээний өгүүлэл

· Гадаадад - 1

· Дотоодод - 2

Эрдэм шинжилгээний илтгэл

· Олон улсын хэмжээний ЭШ хуралд – 1

Улсын хэмжээний ЭШ хуралд – 2

Монгол улсын их сургууль
© 2012 Их Сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар