By P Web Design Company

Joomla Just for Sharing - Joomla Club Templates and Extensions

Их семинарт япон профессор илтгэл тавилаа

2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Математикийн хүрээлэнгийн ээлжит их семинар болж өнгөрлөө. Энэ удаа Япон улсын Кумамото Их сургуурийн Шинжлэх ухааны сургуулийн профессор ноён Кимура Хиронобу “Introduction to the hypergeometric functions on the Grassmannian manifold” сэдвээр илтгэл тавьж манай судлаачидтай санал солилцсон юм. Семинарт МКС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Г.Баярмагнай, доктор В.Адъяасүрэн, доктор Б.Чулуундорж, доктор Л.Хадхүү, доктор Ж.Даваадулам, доктор Ц.Сэлэнгэ, доктор З.Ууганбаяр, доктор Н.Ууганбаатар, МТС-ийн багш, доктор М.Баярпүрэв, ХААИС-ийн багш Д.Цэвээннамжил нар оролцлоо. Баярпүрэв доктор хэдийгээр математикч хүн биш боловч илтгэлийг анхааран сонсч басхүү асуулт тавин семинарт маань идэвхийлэн оролцсон нь сонирхолтой бөгөөд талархууштай байлаа. Хиронобу профессорын хувьд илтгэлийг нь ингэж сайн ойлгож хүлээн авна гэж бодоогүй үнэхээр enjoy байлаа гэсэн сэтгэгдэлээ семинарын дараа хэлсэн юм. Энд тэмдэглэхэд ноён Хиронобу бол Цэвээннамжил багшийн магистрийн дипломын ажлын удирдагч багш нь билээ. Семинарт оролцсон бүх судлаач, багш нартаа Математикийн хүрээлэнгийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Илтгэлийн дэлгэрэнгүйг энд татаж авч болно.


 

 

 

Монгол улсын их сургууль
© 2012 Их Сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар