By P Web Design Company

Joomla Just for Sharing - Joomla Club Templates and Extensions

 

Ангарын хотын эрдэмтэд манай хүрээлэнд зочиллоо

Эргэх дэлхийн бөөрөнд олон хот балгад буй. Гэвч олон монгол хүний сэтгэл зүрхэнд хамгийн ойрхон байдаг, хамгийн нандин сайхан дурсамжуудыг нь хөглөн байдаг, Монгол улс орчин цагийн шинжлэх ухаанаар мэргэшсэн сэхээтний армитай болоход үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан нэгэн хот байдаг нь үзэсгэлэнт Ангар мөрний хөвөөнөө ихэмсэг амгалан орших Эрхүү хот гэдэгтэй маргах хүн цөөн биз ээ. Энэ удаагийн манай хүрээлэнгийн зочид бол Эрхүү хотноо орших  Оросын ШУА-ийнСибирийнсалбарынСистемийн динамик, удирдлагынонолынхүрээлэнгийнхэн байлаа. Дэлхийн оптимизацийн онолын томоохон төвүүдийн нэг энэ хүрээлэн нь 1980 онд байгуулагдсан 150 гаруй эрдэм шинжилгээний болон туслах ажилтантай гэнэ.

2013 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр СДУО–ын хүрээлэнгийн Системийн анализ ба удирдлагын салбарын Системийн анализ ба тооцон бодох математикийн лабораторийн эрдэм шинжилгээнийг оллох ажилтан ШУ-ы доктор Батурин Владимир Александрович манай хүрээлэнгийн их семинар дээр  "Кротовыноновчтой байх хүрэлцээтэй нөхцөл ба оновчтой удирдлагын бодлогыг ойролцоогоор бодох арга" сэдвээр лекц уншсан юм. Лекцэнд Математикийн хүрээлэнгийн захирал проф. Р.Энхбат, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал ШУ-ы доктор С.Будням, доктор Ш.Нямбаа, доктор Д.Ганхуяг, доктор Д.Цоодол, доктор Т.Батзул, ДСУО-ын хүрээлэнгийн ажилтнууд болох А.Столбов, Н.Малтигуева, Р.Федоров, Баяртөгс, Ц.Батболд, М.Бат-Эрдэнэ, Г.Чинхүслэн, Б.Баттуул, Б.Батцэцэг, Д.Батсуурь, Д.Энхтайван, Ч.Анхбаяр, Э.Шагдарсүрэн, Б.Барысбек, З.Анар нарын докторант, магистрант, оюутнууд оролцлоо. Кротовын оновчтой байх хүрэлцээтэй нөхцөл нь Понтрягины максимумын зарчим, Беллманы функцтэй эн зэрэгцэх сонгодог үр дүн гэж үнэлэгддэг ажээ.

Энэ удаагийн лекц хэлэлцүүлгийн онцлох хүнээр МУИС-ийн ЭЗ-ийн сургуулийн 2-р ангийн оюутан Б.Барысбек тодорч байна. Унаган орос хэлтэй, математикт ч шаггүй энэ хүүг Батурин профессор их л тоож байдаг шүү.

Батурин профессор бол Орос-Монголын залуу математикч эрдэмтдийн Ханхын эрдэм шинжилгээний хурлыг санаачилсан монголд элэгтэй эрдэмтэн юм. Энэ хүний МУИС-ийг хөгжүүлэх үйлст оруулсан хувь нэмэрийг үнэлж МУИС-ийн захирлын тушаалаар 70 жилийн ойн медалиар шагнасан билээ. Энэхүү медалийг бусад гарын бэлгийн хамтаар лекц хэлэлцүүлгийн үеэр математикийн хүрээлэнгийн захирал Р.Энхбат гардуулсан юм. Батурин профессорыг дагалдан яваа залуу эрдэмтэд ч манай сургуулийн лого бүхий гарын бэлэгтэй буцацгаасан. Чухал сэдвээр сонирхолтой лекц уншсан Батурин профессорт Математикийн хүрээлэнгийн хамт олон гүн талархлаа илэрхийлж байна.

 

 

 

Монгол улсын их сургууль
© 2012 Их Сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар