By P Web Design Company

Joomla Just for Sharing - Joomla Club Templates and Extensions

Аялал Жуучлал ба Сонгуульд Математикийг хэрэглэе!

Зарим нэгэнд нь монгол орноор албан ажил, аялал жуучлалын шугамаар хэрэн явахад математик ямар хамаатай вэ? гэсэн асуулт гарч болох юм. Гэтэл тийм биш аж. Жуулчин анхны хотоос машинаар гараад тодорхой тооны хотуудыг нэг нэг удаа дайраад буцаад анхны хотдоо ирэхдээ хамгийн бага зардал гаргах энэхүү бодлогыг менежментийн ухаанд “Жуулчны оновчтой маршрут сонгох бодлого”гэж нэрлэдэг билээ.

 

Аялал Жуучлал ба Сонгуульд Математикийг хэрэглэе!

Зарим нэгэнд нь монгол орноор албан ажил, аялал жуучлалын шугамаар хэрэн явахад математик ямар хамаатай вэ? гэсэн асуулт гарч болох юм. Гэтэл тийм биш аж. Жуулчин анхны хотоос машинаар гараад тодорхой тооны хотуудыг нэг нэг удаа дайраад буцаад анхны хотдоо ирэхдээ хамгийн бага зардал гаргах энэхүү бодлогыг менежментийн ухаанд “Жуулчны оновчтой маршрут сонгох бодлого”гэж нэрлэдэг билээ. Тэгвэл саяхан МУИС-ийн ЭЗС-ийн докторант Ч.Баттүвшин дээрх бодлогыг Монгол орны жишээн дээр томъёолон, өөрөөр хэлбэл, Улаабаатар хотоос гараад бүх аймгуудын төвүүдээр дайран буцаад Улаанбаатар хотод ирэхдээ хамгийн бага зардал гаргах оновчтой замын маршрутыг оновчлолын онолыг ашиглан олсон байна. Түүний гаргасан үр дүнг хотуудын дарааллуудаар харуулбал:

Улаанбаатар-Сүхбаатар-Дархан-Эрдэнэт-Булган-Мөрөн-Улиастай-Улаангом-Өлгий-Ховд-Алтай-Баянхонгор-Цэцэрлэг-Арвайхээр-Даланзадгад-Мандалговь-Чойр-Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан-Өндөрхаан-Зуунмод-Улаанбаатар

Өөрөөр хэлбэл, энэ дарааллаар аялал зохиовол нийтдээ 6,030км туулах юм байна. Судлаачын үр дүнг Монгол орноор аялан жуучлах хувь хүн, хамт олон, албан байгууллага төдийгүй удахгүй улс орон даяар эхлэх Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлын хүрээнд сурталчилгаа хийх багууд ашиглаж үр ашиг, хэмнэлт хийх боломжтой юм.

 

Монгол улсын их сургууль
© 2012 Их Сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар