By P Web Design Company

Joomla Just for Sharing - Joomla Club Templates and Extensions

 

Томскийн Үндэсний Судалгааны Их Сургуулийн эрдэмтэд зочлон ирэх гэж байна.

ОХУ-ын Томскийн Үндэсний Судалгааны Их Сургуулийн профессорууд болох Бубенчиков Алексей Михайлович, Щербаков Николай Романович, Цыренова Валентина Бабасановна нар манай хүрээлэн дээр зочлон ирж илтгэл тавьж хэлэлцүүлэх гэж байна. Щербаков профессор нь Томскийн ИС-ийн Механик-Математикийн факультетийн геометрийн тэнхмийн эрхлэгч, Бубенчиков профессор нь Онолын механикийн тэнхмийн эрхлэгч юм. Щербаков профессор 1999-2004 онуудад факультетынхаа декан байжээ.

Семинар 2013 оны 04 дүгээр сарын 24-ний Лхагва гарагийн 15 цагаас МУИС-ийн хичээлийн 3 дугаар байрны 217 тоот өрөөнд болно.

Таныг хүрэлцэн ирнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Монгол улсын их сургууль
© 2012 Их Сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар