By P Web Design Company

Joomla Just for Sharing - Joomla Club Templates and Extensions


 

Математикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Батболд “Эврика-2013” бага хурлын байгалийн ухааны салбарын залуу багш ангиллын тэргүүн байрын шагнал хүртлээ.

 

Монголын залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эврика-2013” залуу багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал 20 дах жилдээ “Шинжлэх ухаанаа аваръя, Судалж оролцъё” уриатайгаар амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилээс эхлэн энэхүү хурлыг УИХ-ын даргын ивээл дор албан ёсоор зохион байгуулж байх юм.

“Эврика-2013”
хуралд нийгмийн ухаан, байгалийн ухаан /физик, математик, хими/; эдийн засаг; техник технологи; газарзүй, геологи; анагаах ухаан; экологи, хөдөө аж ахуй; мэдээллийн технологи гэсэн найман салбараар Улаанбаатар хотын 60 гаруй их, дээд сургуулийн болон Орхон, Дархан-Уул, Говь-Алтай, Ховд, Дорноговь, Сүхбаатар аймгийн нийт 160 орчим багш, оюутнууд өөрийн судалгааны бүтээлээр илтгэл хэлэлцүүлснээс манай хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Ц.Батболд “On a Relation between Hilbert-Type Inequality and Gabriel’s Inequality” сэдэвт бүтээлээрээ залуу багш ангиллын гранпри шагнал хүртжээ.

Монголын математикийн нэн шинэ үеийн төлөөлөл болон гарч ирж байгаа залуу судлаачдаа Математикийн хүрээлэнгийн хамт олон баяр хүргэж, эрдэм номын мөр нь ариун цагаан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

 

Монгол улсын их сургууль
© 2012 Их Сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар