By P Web Design Company

Joomla Just for Sharing - Joomla Club Templates and Extensions

Бидний бахархал

  • Математикийн хүрээлэнг үндэслэгч Лувсанцэрэнгийн Шагдар багшийн гавьяа зүтгэлийг төр засаг үнэлж Монгол улсын ардын багш цол хүртээсэн билээ.
  • Математикийн хүрээлэнгийн захирал асан Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ШУ-ы доктор, академич Р.Гончигдорж багш бол Манай хүрээлэнгийн нэгэн бахархал юм.
  • Математикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, ШУ-ы доктор, академич С.Төмөрбат шинжлэх ухааны, технологийн салбарын анхны зуун саяын шагнал хүртэж байсан билээ.
  • Академич Т.Жанлав багш Дубна дахь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтын хүндэт доктор боллоо. Энэ цолоор гадаадын нийт 20 орчим эрдэмтэн шагнагдсан байдаг бөгөөд манай улсын хувьд хоёр дахь нь юм. Үүнээс өмнө ШУА-ийн ерөнхийлөгч асан академич Б.Чадраа гуай шагнагдаж байсан байна.

  • Математикийн хүрээлэнгийн дөрвөн эрдэмтэн математикч эрдэмтдийн дотроос анх удаа Монгол Улсын төрийн соёрхол хүртсэн явдал нь манай хүрээлэнгийн төдийгүй монголын  математикчдын бахархал билээ.


  • Академич Т.Жанлав багшийн үндэслэсэн Хэрэглээний математикийн шавь сургууль МУИС-ийн шилдэг шавь сургуулийн шалгаруулалтад байгалийн ухааны салбараас хоёрдугаар байрт шалгарлаа. Энэ шавь сургуулиас Р.Энхбат, О.Чулуунбаатар, Р.Рэнчинбазар нарын ШУ-ы докторууд, Ч.Алтаннар, Д.Гармаа, Б.Барсболд, Л.Алтангэрэл, М.Мэнд-Амар, С.Батбилэг нарын өнөө цагийн Монголын математикийн нүүр царай болж байгаа олон докторууд төрж гарсан юм.


  • Академич А.Мекей багш Монгол Улсын Ардын багш цол хүртлээ.

  • Математикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Функционал анализ ба түүний хэрэглээ сэдэвт ажлын удирдагч, доктор В.Адъяасүрэн багш 2012 оны БШУЯ-ы оны шилдэг бүтээлийн шалгаруулалтад хоёрдугаар байр эзэлсэн билээ.
  • Манай хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд С.Төмөрбат, Д.Цэдэнбаяр, Л.Алтангэрэл нар гуравдагч орны шилдэг залуу эрдэмтний шагналыг хүртэж байсан юм.
  • Математикийн хүрээлэнгийн залуу судлаач Ц.Батболд “Эврика 2013” эрдэм шинжилгээний бага хурлын байгалийн ухааны салбарын гранпри шагнал хүртсэн билээ.

 

Монгол улсын их сургууль
© 2012 Их Сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар