By P Web Design Company

Joomla Just for Sharing - Joomla Club Templates and Extensions

Манай хүрээлэн  нь  эртний уламжлалт  харилцаатай ОХУ-ын ШУА-ийн  Сибирийн салбарын Соболевын нэрэмжит Математикийн хүрээлэнтэй харилцаагаа сэргээн хамтран ажиллахаар болж гэрээ байгууллаа. Энэ оны  9 дүгээр сарын 19–ний өдөр Соболевын нэрэмжит  Математикийн  хүрээлэнгийн  захирал  ОХУ-ын  ШУА-ийн  сурвалжлагч  гишүүн С. С. Гончаров, МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн захирал профессор Р.Энхбат нар харилцан  тохиролцож  гарын  үсэг  зурснаар  гэрээ  хүчин  төгөлдөр  болсон  билээ.

Гэрээ ёсоор  талууд  хамтран  эрдэм  шинжилгээний  хурал  семинар  зохион  байгуулах,  төсөл, хөтөлбөр  хэрэгжүүлэх,  судлаач,  докторант,  магистрант  солилцох  зэргээр  бүх  талаар хамтран ажиллах юм. ОХУ-ын  ШУА-ийн  Сибирийн  салбарын  Соболевын  нэрэмжит  Математикийнхүрээлэн нь  математикийн бүх чиглэлээр судалгаа хийдэг, 300 гаруй эрдэм шинжилгээний ажилтантай,  Оросын  хамгийн  том  математикийн  хүрээлэн  юм.  Эрдэм  шинжилгээний ажилтнууд  нь бүгд  эрдмийн  зэрэг  цолтой бөгөөд 4  академич,  5  ШУА-ийн  сурвалжлагч гишүүн,  122  ШУ-ы  доктор  ажилладаг  ажээ.  Одоогийн  байдлаар  тус  хүрээлэнгийн ажилтнуудТомсон-Ройтерсын  индекстэй  сэтгүүлүүдэд  1175,  бүх  оросын  математикийн шинжлэх  ухааны  портал  Math-net.ru  хуудсанд  бүртгэлтэй  сэтгүүлүүдэд   2287  өгүүлэл хэвлүүлсэн байна.  Дашрамд  дурдахад,  манай  хүрээлэн  нь  ОХУ-ын  ШУА-ийн  Сибирийн  салбартай өргөн хүрээтэй хамтран ажиллаж байгаа билээ.  Тухайлбал,  Эрхүү хот дахь Системийн динамик,  Удирдлагын  онолын  хүрээлэнтэй  мөн  хамтын  ажиллагааны гэрээ  байгуулсан бөгөөд тус хүрээлэнгийн профессорууд удаа дараа зочлон ирж лекц уншиж байсан юм.

 

Монгол улсын их сургууль
© 2012 Их Сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар