By P Web Design Company

Joomla Just for Sharing - Joomla Club Templates and Extensions


1. Сенегалын Дакар хотноо орших Cheikh Anta Diop их сургуулийн профессор Бабакар Ндиае, Диараф Сек, Paris- 8 гэдэг сонин нэртэй Францын их сургуулийн профессор Иван Лаваллие нарын “Solving worrying simplex’s instances in polynomial time

2. Профессор Р.Энхбат, доктор Б.Барсболд нарын “Derivative Variation Approach for Some Class of Optimal Control

3. Германы Гумбольдтын их сургуулийн профессор, манай хүрээлэнгийн эртний анд Гриеванк тэргүүтэй судлаачид ба Г.Баттөр нарын Experiments with Generalized Midpoint and Trapezoidal Rules on two Nonsmooth ODE’s

4. ШУТИС-ийн багш Т.Баяртөгс, профессор Р.Энхбат нарын On the Minimization of Product of Two Concave Functions

5. Өмнөд Африкийн Витвотерсранд их сургуулийн профессор, өвөр монгол эрдэмтэн Шенг Баугийн Constractions of stars in bipartite graphs

6. Т.Жанлав академичийн Z-folding and its applications

 

гэсэн зургаан өгүүлэлтэйгээр хэвлэгдэн гарлаа.

Энэ удаагийн дугаарт Герман, Франц, Өмнөд Африк, Сенегалын судлаачид бүтээлээ ирүүлсэн нь манай сэтгүүлийн нэр хүнд дэлхийн тавцанд бага багаар ч болов өсч байгаагийн илрэл болов уу гэж бодож байна. Гриеванк, Шенг Бау профессоруудын хувьд Монгол оронд удаа дараа зочлон ирж, лекц уншиж, илтгэл тавьж байсан бидний сайн танилууд билээ. Ндиае, Лаваллие, Сек гурав бол монголын математикчдын хувьд шинэ танилууд юм. Цаашдаа он удаан жил үр бүтээлтэй хамтран ажиллана байх аа. Манай сэтгүүлийг сонгон бүтээлээ ирүүлсэн бүх судлаачдад редакцийн зөвлөл чин сэтгэлийн талархаж байгаа шүү. Монголын математикчдын бүтээлийг дэлхийд таниулах, дэлхийн математикчдын бүтээлээс монголын уншигчиддаа танилцуулах эрхэм үүрэгтэй энэхүү сэтгүүлд үе үеийн редакторууд бид хичээнгүйлэн зүтгэсээр ирснийг энд тэмдэглэхэд таатай байна. Дашрамд дуулгахад, сэтгүүлийн 18 дахь дугаар энэ оны 4 дүгээр сард багтан хэвлэлтэнд орно. Иймд эрхэм математикч судлаач та бүхэн хэвлүүлэхэд бэлэн өгүүлэл байвал яаралтай өгөөрэй.

 

Монгол улсын их сургууль
© 2012 Их Сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар