By P Web Design Company

Joomla Just for Sharing - Joomla Club Templates and Extensions

Аливаа салбарт сонгодогуудын тоонд орно гэдэг хэн хүнд тохиох хувь тавилан биш билээ. Нэгэнт сонгодог болсон онолыг эх суурийг нь тавилцаж боловсруулалцсан хүнийх нь амнаас сонсоно гэдэг бас л ховорхон тохиох завшаан. Ийм нэгэн завшаан бидэнд тохиож байна. Оновчтой удирдлагын онолын сонгодог үр дүнгүүдийн нэг Кротовын хүрэлцээтэй нөхцлийн тухай энэхүү нөхцөл болоод онолыг хамтдаа боловсруулж асан оновчтой удирдлагын онолын дэлхийд нэртэй эрдэмтэн Гурман Владимир Иосифович өөрийн биеэр лекц унших гэж байна. Түүнчлэн монголын математикчдын эртний танил Оросын Холбооны Буриад улсын нэрт математикч Булдаев Александр Сергеевич мөн хүрэлцэн ирж лекц уншина. Лекц

3 дугаар сарын 20-ны өдрийн 16:00 цагаас

МУИС-ийн хичээлийн 3-р байрны 217 тоот өрөөнд болно.

Илтгэгчид: Гурман В.И., Булдаев А.С.

 

Оновчтой удирдлагын онолд Понтрягины максимумын зарчим, Беллманы динамик програмчлалтай эн зэрэгцэх чухал ойлголт бол Кротовын арга юм. Орос-Зөвлөлтийн нэрт эрдэмтэн Кротов Вадим Федорович 1968-1972 онуудад Москвагийн нисэхийн технологийн дээд сургуулийн дээд математикийн тэнхмийн эрхлэгч байхдаа Владимиров Иосифович Гурманы хамтаар Нисэхийн динамик дахь вариац тооллын шинэ аргууд нэртэй монограф хэвлүүлсэн нь зааглагдаагүй дифференциал багтаалтын хувь дахь бөхсөн бодлогын болон гибрид (дискрет-тасралтгүй) системийн хувь дахь оновчтой удирдлагын онолын үндсийг тавьсан ажээ. Түүнчлэн өөрсдийн гаргасан онол дээр тулгуурлан шинэ тооцон бодох арга боловсруулан удирдагдах системүүд инвариант байх хүрэлцээтэй нөхцлийг олсон нь хожмоо Кровтовын арга, Кротовын хүрэлцээтэй нөхцөл хэмээн дэлхий нийтээр нэршсэн байна. Энэхүү аргын үндсэн дээр сансрын хөлгийн удирдлагыг оновчтой болгох, нисдэг тэрэгний хөөрөх зайг оновчтой болгох зэрэг хэрэглээний онцгой ач холбогдолтой бодлогуудыг шийджээ. Ялангуяа Нисдэг тэрэгний хөөрөлтийн зайг 40-50 хувиар багасгаж чадсан нь онцгой үр дүн байв. Энэ аргынхаа тухай Гурман Владимир Иосифович өөрийн биеэр лекц унших юм.

 

Монгол улсын их сургууль
© 2012 Их Сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар